0

Сүхбаатар дүүргийн Их Баян орчимд аялж явсан иргэнд ойролцоогоор 20 метрийн зайд бие гүйцсэн баавгай ойртож ирсэн тухай мэдээлэл Нийслэлийн Байгаль орчны газарт иржээ.
Иймд тухайн бүсэд аялж, зугаалж буй иргэд уулнаас бууж, ойр орчмын газраас нэн даруй холдохыг анхааруулж байна.
Баавгайтай таарвал:
Ойртохгүй байх
Зураг, бичлэг хийхээр дагахгүй байх
Үргээх, хөөхгүй байх
Хоол өгөхгүй байх
Араас нь дагаж мөрдөхгүй байх
Иргэд та бүхэн өөрсдийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангаж, одоогоор Их Баян орчимд аялж, зугаалахаас зайлсхийхийг анхааруулж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.