0

Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотноо 2026 оны наймдугаар сарын 11–17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Олон улсын газарзүйн 22 дугаар олимпиад амжилттай болж өндөрлөлөө.
Тус олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцсон баг амжилттай оролцож, Монгол Улсын түүхэнд анх удаа алтан медаль хүртлээ.
Тодруулбал, Гёте сургуулийн сурагч Аянбекийн Амина алтан медаль хүртэж, эх орондоо Олон улсын газарзүйн олимпиадын анхны алтан медалийг авчирсан бахдам амжилтын эзэн боллоо.
Мөн Монголын багийн сурагчид өндөр амжилт үзүүлж, Шинэ-Эрин сургуулийн Норовсүрэнгийн Нараа, Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн Баясгалангийн Намуухан, Хобби сургуулийн Тэмүүлэнгийн Мичид нар олимпиадад амжилттай оролцлоо.
Монгол Улсын багийг ахлагч Ц.Цэндсүрэн, дэд ахлагч О.Мэндбаяр нар удирдан ажилласан байна.
Ийнхүү Монголын сурагчид дэлхийн шилдэг залуу газарзүйчидтэй мэдлэг, ур чадвараараа өрсөлдөн, эх орныхоо нэрийг олон улсын тавцанд өндөрт өргөж, түүхэн амжилт гаргалаа.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.