dobu.mndobu

"Бод малын эмнэлэг байгуулах төсөл"-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

"Бод малын эмнэлэг байгуулах төсөл"-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн 2026 оны наймдугаар сарын 17-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын төсөл хэрэгжүүлэгч WOSEM ХХК-ийн дэд ерөнхийлөгч Жон Жэ Хүн, “Кёнпүк үндэсний их сургууль”-ийн профессор Чу Гыл Жэ, багш Жан Чол нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Монгол малын эрүүл мэндийг сайжруулахын зэрэгцээ нүүдэлчин ахуй, ёс заншлыг хадгалан хамгаалах хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 2025 оны 79 дүгээр чуулганаар батлагдсан "Дэлхийн адууны өдрийн тухай" тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2026 оны "Дэлхийн адууны өдөр"-ийг тэмдэглэх тухай 100 дугаар тогтоолын хэрэгжилттэй уялдуулах, бод мал тэр дундаа адууны эрүүл мэнд, үүлдэр угсааг сайжруулах, эмчилгээ, оношилгоо, үржлийн менежментийг боловсронгуй болгох, улмаар Монгол адууны генфондыг хамгаалах чиглэлээр “Бод малын эмнэлэг байгуулах төслийн саналын талаар ярилцаж, төслийн ач холбогдлыг онцлон тэмдэглээд, хамтран ажиллахаар тохирсон юм.

Тодруулбал, Малын эрүүл мэндийг хамгаалах хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2019-2023 оны хооронд “Мал эмнэлгийн чадавхыг сайжруулж, жижиг амьтны эмнэлэг байгуулах” төсөл амжилттай хэрэгжүүлсэн. Энэхүү төслийн 2 дахь үе шат болох “Бод малын эмнэлэг байгуулах төслийн саналыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны зүгээс дэмжин ажиллаж байгаатай холбоотойгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын төсөл хэрэгжүүлэгч WOSEM ХХК-ийн төлөөллүүд уулзаж, тус төслийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар санал солилцлоо.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.