0

Цагдаагийн байгууллагад 2026 оны наймдугаар сарын 18-ны өдөр “Тоглоомын талбайд бага насны хоёр хүүхдийн гар утас алдагдсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, бага насны хоёр хүүхдийг тоглоомын талбайд тоглож байх үед нь iPhone маркийн гар утсыг нь хулгайлсан 39 настай, эрэгтэй “Б”-г илрүүлсэн байна.
Уг хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1.1-д бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан тохиолдолд 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг.
Цагдаагийн байгууллагаас эцэг, эх, асран хамгаалагчдыг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхдийн гар утас болон бусад эд зүйлсийг анхаарал болгоомжтой хадгалуулахыг зөвлөж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.