0

Өмнөд Африкийн Сан Сити хотод болж буй пауэрлифтингийн өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын тамирчин М.Билгүүнзаяа дэлхийн аваргын алтан медаль хүртлээ.
Энэ жилийн тэмцээнд 60 орны 420 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсаас Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор долоон тамирчин оролцож байна.
Өчигдөр өсвөрийн охидын 76 кг-ын жинд өрсөлдсөн М.Билгүүнзаяа суултын төрөлд 190 кг, шахалтын төрөлд 82.5 кг, таталтын төрөлд 162.5 кг-ыг амжилттай гүйцэтгэж, нийлбэр дүнгээр түрүүлэн дэлхийн аварга болсон байна.
Тэрбээр ийнхүү өсвөрийн тамирчдаас пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нийлбэр дүнгээр түрүүлсэн Монголын анхны тамирчин болжээ.
М.Билгүүнзаяагийн энэхүү амжилт нь Монголын пауэрлифтингийн спортын түүхэнд шинэ хуудас нээсэн амжилт боллоо.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.