dobu.mndobu

Гашуунсухайт–Ганцмодын төмөр замд шаардлагатай зүтгүүрийн санхүүжилтийн талаар хэлэлцлээ

Гашуунсухайт–Ганцмодын төмөр замд шаардлагатай зүтгүүрийн санхүүжилтийн талаар хэлэлцлээ

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун Монгол Улсын Хөгжлийн банкны харьяа “Ди Би Эм Лизинг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Будбаяртай өнөөдөр уулзалт хийлээ.

Уулзалтаар Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил эрчимжиж буйтай холбогдуулан цаашид төмөр замыг ашиглалтад оруулснаар нэмэгдэх тээвэрлэлтийн хэрэгцээнд шаардлагатай зүтгүүрүүдийг худалдан авах санхүүжилтийн боломжийн талаар санал солилцов.

Мөн шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх боломж болон холбогдох асуудлуудыг хэлэлцсэн байна.

Тус төмөр зам ашиглалтад орсноор нүүрс болон бусад ачаа тээвэрлэлтийн хүчин чадал нэмэгдэх хүлээлттэй байгаа юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.