0

Баянгол дүүрэгт 2026 онд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, зүлэг тарих ажлын хүрээнд нийт 34 хорооны 456 байршилд зүлэг тарьж, нийтийн эзэмшлийн 11 байршилд нэг наст цэцгийн мандал байгуулжээ. Өнөөдөр 18, 19-р хороонд хийгдсэн зарим байршил, ажлыг танилцуулж байна.
18-р хороонд:
• 88-р цэцэрлэгийн урд талбайд зүлэгжүүлэлт
• 42-р байрны эргэн тойронд, 42-р байрны тоглоомын талбайд зүлэгжүүлэлт
• 33-р байрны тоглоомын талбайн хажууд зүлэгжүүлэлт
• 76-р байрны хажууд зүлэгжүүлэлт
• 46-р байрны тоглоомын талбайд зүлэгжүүлэлт
• 50-р байрны урд талбайд зүлэгжүүлэлт
• 43-р байрны зүүн хойд талд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, оршин суугчдад ая тухтай орчин нөхцлийг бүрдүүлээд байна.
19-р хороонд:
• 58-р байрны баруун талын авто зогсоолын хажууд зүлэгжүүлэлт
• 57-р байрны урд болон баруун талын тоглоомын талбайд зүлэгжүүлэлт
• 52-байрны баруун талд зүлэгжүүлэлт
• 57, 58-р байрны 3Х3 сагсан бөмбөгийн талбайн хажуу, тоглоомын талбайд зүлэг тарьж, нэг наст цэцгээр цэцгийн мандал байгуулжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.