0

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Олимпын гүүрний хойд уулзварт дөрвөн явган зорчигч автомашинд мөргүүлсэн осол гарчээ.
Тодруулбал, цагдаагийн байгууллагад ирсэн дуудлагын дагуу шалгахад “Hyundai Sonata” маркийн автомашины жолооч 13-15 насны дөрвөн охиныг мөргөж, биед нь гэмтэл учруулсан байна.
Ослын шалтгаан, нөхцөлийг тогтоох болон хэргийг шалгаж шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан жолооч, явган зорчигчдыг замын хөдөлгөөнд оролцохдоо сонор сэрэмжтэй байж, хүүхдийн аюулгүй байдлыг онцгой анхаарахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.