dobu.mndobu

Монголын шигшээ баг Дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас 21 медаль хүртлээ

Монголын шигшээ баг Дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас 21 медаль хүртлээ

Дэлхийн нүүдэлчдийн VI наадам Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 6-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө.

Энэ удаагийн наадамд дэлхийн 113 орны 3000 орчим тамирчин спортын 43 төрөлд өрсөлдсөн байна.

Монгол Улсын шигшээ баг 5 алт, 3 мөнгө, 13 хүрэл, нийт 21 медаль хүртэж, багийн нэгдсэн медалийн чансаагаар дөрөвдүгээр байр эзэллээ.

Медалийн чансааг Казахстан 32 алт, 20 мөнгө, 22 хүрэл медаль буюу нийт 74 медальтайгаар тэргүүлсэн байна. Харин зохион байгуулагч Киргизстан 30 алт, 35 мөнгө, 19 хүрэл медаль хүртэж хоёрдугаар байр, ОХУ 7 алт, 8 мөнгө, 21 хүрэл медальтайгаар гуравдугаар байрт оржээ.

Түүнчлэн Узбекистан 4 алт, 4 мөнгө, 11 хүрэл медаль хүртэж, тавдугаар байр эзэлсэн байна.

Ийнхүү Монголын шигшээ баг нүүдэлчдийн уламжлалт спорт, соёлын өвийг дэлхийн тавцанд сурталчлан, нийт 21 медальтайгаар VI наадмыг амжилттай өндөрлүүллээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.