dobu.mndobu

Маргааш тэгш, сондгой зохицуулалтын сүүлийн өдөр

Маргааш тэгш, сондгой зохицуулалтын сүүлийн өдөр

Нийслэлд хэрэгжүүлж буй тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт есдүгээр сарын 12-нд дуусна.

Уг зохицуулалтын хүрээнд улсын дугаарын сүүлийн орон сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд, харин тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд замын хөдөлгөөнд оролцож байна.

Тэгш, сондгой дугаараар ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт нь 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжиж байгаа бөгөөд бүсчлэл харгалзахгүйгээр нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд үйлчилж байна.

Иймээс маргааш есдүгээр сарын 12-нд тэгш тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцох бөгөөд үүний дараагаар тэгш, сондгой дугаараар хязгаарлах зохицуулалт дуусгавар болох юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.