dobu.mndobu

“Эрчим хүчний ухаалаг сүлжээ ба систем” бакалаврын хөтөлбөрт анхны 31 оюутан элсжээ

“Эрчим хүчний ухаалаг сүлжээ ба систем” бакалаврын хөтөлбөрт анхны 31 оюутан элсжээ

Эрчим хүчний ухаалаг сүлжээ, системийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх шинэ бакалаврын хөтөлбөрийг 2026-2027 оны хичээлийн жилээс хэрэгжүүлж эхэлжээ.

“Эрчим хүчний ухаалаг сүлжээ ба систем” нэртэй тус хөтөлбөрийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр боловсруулсан бөгөөд анхны 31 оюутан энэ хичээлийн жилд элссэн байна.

Уг хөтөлбөрийг ШУТИС-ийн Эрчим хүчний инженерчлэлийн сургууль, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Ризилиенс консалтинг сервиз” ХХК хамтран хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд хөтөлбөрийг хэрэгжүүлэх багш нарыг чадавх бэхжүүлэх сургалтад хамруулж, сургалтын тоног төхөөрөмж нийлүүлэх, лаборатори болон практик сургалтын орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлжээ.

Энэ талаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төслийн удирдагч Зарина Абдуллаеватай уулзах үеэрээ дээд болон мэргэжлийн боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.

Талууд инженер, техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээтэй уялдуулан бэлтгэх, тэдний ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.