0

“Эх оронч Монгол” сургалт, өдөрлөг Улаангом хотод боллоо
“Эх оронч Монгол” үндэсний хөдөлгөөний хүрээнд батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагааг иргэдэд таниулах сургалт, өдөрлөг Увс аймгийн Улаангом хотод зохион байгуулагдлаа.
Өдөрлөгийн үеэр батлан хамгаалах салбарын бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар иргэдэд мэдээлэл өгч, Зэвсэгт хүчний анги, байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг танилцуулсан байна.
Мөн Цэргийн төв эмнэлгийн хөдөлгөөнт баг ажиллаж, иргэдэд эрүүл мэндийн үзлэг, оношилгоо хийжээ. Үүнээс гадна Батлан хамгаалахын төв архивын лавлагаа, мэдээллийн үйлчилгээг иргэдэд хүргэв.
Сургалт, өдөрлөгийн үеэр зэвсэглэл, цэргийн техник хэрэгслийн үзэсгэлэн гаргаж, “Чөлөөлөх дайны түүхэн ач холбогдол” сэдвээр илтгэл, танин мэдэхүйн арга хэмжээ зохион байгуулжээ.
Түүнчлэн Чөлөөлөх дайнд оролцож байсан ахмад дайчдын үр хүүхдүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг гардуулж, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид хүндэтгэлийн тоглолт толилуулсан байна.
Зохион байгуулагчдын мэдээлснээр уг арга хэмжээ нь батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний өнөөгийн бодлого, үйл ажиллагааны талаарх мэдээллийг иргэдэд хүргэхийн зэрэгцээ хүүхэд, залуучуудад эх оронч үзэл, үндэсний бахархал, түүх, соёлоо эрхэмлэх үзлийг төлөвшүүлэхэд чиглэжээ.



Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.