0

Иргэн Б.Цэрэннадмид УИХ-ын нийтийн өргөдөл хүлээн авах D-Parlamient системд "Цалинтай ээжийн мөнгийг 0-4 нас хүртэлх хүүхэд бүрт 200,000 төгрөг болгох" өргөдөл санаачилжээ.
Тодруулбал, тэрбээр "Ойрхон төрсөн ээжүүдэд санхүүгийн хүндрэл хоёр дахин их гардаг тул цалинтай ээжийн мөнгийг 200,000 төгрөг болгож нэмэгдүүлэх, 0-4 нас хүртэлх бүх хүүхдэд олгох" хэмээн бичсэн байна.
Уг өргөдлийг есдүгээр сарын 16-нд гаргасан ба санал авах хугацаа аравдугаар сарын 16-нд дуусахаар байна. Энэ хугацаад 100,000 хүн дэмжиж гарын үсэг зурвал УИХ-аар авч хэлэлцэх юм.
Гарын үсэг зурах холбоос:
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.