0

BTS хамтлагийн гишүүн V АНУ-ын Арлингтон хотод болсон дэлхийн аялан тоглолтын үеэр сонсголын бэрхшээлтэй нэгэн фэндээ зориулан дууныхаа үгийг дохионы хэлээр илэрхийлж, сэтгэл хөдөлгөсөн мөчийг бүтээжээ.
Тоглолтын үеэр V үзэгчдийн дундаас “Би сонсголгүй ч хөгжмийг мэдэрч чадна” хэмээн бичсэн самбар барьсан нэгэн фэнийг олж харсан байна. Үүний дараа тэрбээр “Please” дуугаа дуулахдаа тухайн фэндээ зориулан гараа том, тод хөдөлгөөнөөр хөдөлгөж, дууны үг болон утгыг дохионы хэлээр хүргэжээ.
Энэхүү үйл явдлыг бичлэг болгон хуваалцсан фэн “Чамайг хайрласан нь миний гаргасан хамгийн зөв шийдвэр байсан” хэмээн сэтгэлээ илэрхийлсэн байна.
V өмнө нь ч сонсголын бэрхшээлтэй фэнүүдтэйгээ дохионы хэлээр харилцаж байсан. Тэрээр 2020 онд төгсөгчдөд зориулсан цахим арга хэмжээний үеэр баяр хүргэж, урам зориг өгөх дохионы хэл ашиглаж байжээ. Мөн 2021 онд “Butter” дуугаа сурталчлах үеэр тухайн дууны нэрийг илэрхийлэх дохионы хөдөлгөөн үзүүлсэн байна.
Түүнчлэн энэ удаагийн тоглолтын үеэр “Into the Sun” дууны зарим хэсгийг дохионы хэлээр илэрхийлж, сонсголын бэрхшээлтэй үзэгчдэд тоглолтоо илүү хүртээмжтэй хүргэхийг хичээжээ.
Ийнхүү V хөгжмийг зөвхөн сонсох бус, мэдрэх боломжтой гэдгийг харуулж, сонсголын бэрхшээлтэй фэндээ мартагдашгүй дурсамж бэлэглэсэн байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.