0

Stray Kids хамтлагийн гишүүн Bang Chan өвчтэй хүмүүсийн нөхөн сэргээх эмчилгээ болон Балба дахь үерийн гамшгийн тусламжид зориулан нийт 200 сая вон буюу ойролцоогоор 143,915 ам.доллар хандивлажээ.
Түүний харьяалагддаг JYP Entertainment-ийн мэдээлснээр Bang Chan тус бүр 100 сая воныг Сөүлийн Нөхөн сэргээх эмнэлэг болон БНСУ-ын ЮНИСЕФ-ийн хороонд хандивласан байна.
Эмнэлэгт өгсөн хандивыг өвчтөнүүдийн нас, эрүүл мэндийн онцлогт тохирсон нөхөн сэргээх төвүүд байгуулахад зарцуулах бол ЮНИСЕФ-д өгсөн хөрөнгийг Балба дахь үерийн гамшгийн үеийн тусламж, сэргээн босголтын ажилд зориулна.
“Хүнд, бэрх үеийг туулж буй хүмүүст бага ч гэсэн урам, тайтгарал өгөхийг хүссэн. Олон хүн аль болох хурдан амар тайван өдөр тутмын амьдралдаа эргэн ороосой гэж чин сэтгэлээсээ хүсэж байна” хэмээн Bang Chan хэлжээ.
Энэ нь түүний хийсэн анхны буяны үйлс биш юм. Тэрбээр өнгөрсөн жил төрсөн өдрөөрөө хүүхэд, өсвөр үеийн өвчтөнүүдэд болон дэлхийн өнцөг булан бүрийн хүүхдүүдэд туслах зорилгоор тус бүр 100 сая воны хандив өргөж байжээ.
Мөн өнгөрсөн онд хамтлагийн гишүүдийнхээ хамтаар Кёнсан мужуудад гарсан томоохон ойн түймрийн хохирлыг арилгах, Хонконг дахь гал түймрийн гамшгийн дараах сэргээн босголтын ажилд хандив өгсөн байна. Харин 2024 оны төрсөн өдрөөрөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжихэд зориулан 100 сая вон хандивлаж байжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.