dobu.mndobu

Төмөр замын ажилтнуудыг БНХАУ-д мэргэшүүлнэ

Төмөр замын ажилтнуудыг БНХАУ-д мэргэшүүлнэ

БНХАУ-ын Бугат хотын Төмөр замын мэргэжлийн техник, технологийн коллежийн төлөөлөгчид “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлагуудтай уулзаж, төмөр замын салбарын хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар хэлэлцлээ.


Талууд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ажилтнуудыг БНХАУ-д урт хугацааны мэргэшүүлэх сургалтад хамруулах, төмөр замын салбарын дэвшилтэт технологи, ажлын туршлагатай танилцуулах, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх богино хугацааны сургалтыг үе шаттай зохион байгуулахаар ярилцсан байна.


Уулзалтад Бугат хотын Төмөр замын мэргэжлийн техник, технологийн коллежийн Холбооны дэд дарга Б.Билгүүндалай, Гадаад харилцааны албаны дарга Ванг Зичен, Монгол талыг хариуцсан багш А.Алтанмөчир нар оролцжээ.


“Монголын төмөр зам” ТӨХК нь төмөр замын салбарын хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх зорилгоор тус коллежтой хамтран тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм.


Тус хөтөлбөрийн хүрээнд одоогоор найман оюутан БНХАУ-д төмөр замын чиглэлээр суралцаж байна. Цаашид энэхүү хамтын ажиллагааны хүрээнд ажилтнуудыг мэргэшүүлэх сургалт болон туршлага судлах хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.