dobu.mndobu

Завхан, Увсын бүтээн байгуулалтын төслүүдийг эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаанд хэрэгжүүлнэ

Завхан, Увсын бүтээн байгуулалтын төслүүдийг эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаанд хэрэгжүүлнэ

ХББОСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг 9 дүгээр сарын 18–21-ний өдрүүдэд Завхан, Увс аймагт ажиллаж, хот, суурин газрын инженерийн дэд бүтэц, цэвэрлэх байгууламж болон үерийн хамгаалалтын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

Ажлын хэсэг Завхан аймгийн Улиастай суманд хэрэгжиж буй Үйлдвэрийн районы цэвэр усны сүлжээ болон 21 дүгээр зууны жишиг хорооллын шинээр хийгдсэн шугамыг төвлөрсөн шугам сүлжээнд холбох ажилтай танилцав.

Энэ үеэр Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, Нийтийн аж ахуйн “Амь-Ус” ХХК-ийн захирал Д.Мягмардорж болон аймгийн удирдлагуудтай уулзаж, тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх талаар санал солилцлоо.

Мөн Улиастай суманд шинээр ашиглалтад орж буй цэвэрлэх байгууламжийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов.

Шинэ цэвэрлэх байгууламж нь орчин үеийн технологийн шийдлийг нэвтрүүлсэн, иж бүрэн лабораторитой бөгөөд Улиастай хотын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахын зэрэгцээ байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт болсон гэдгийг ХББОСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ онцоллоо.

Түүнчлэн Увс аймгийн Улаангом суманд хэрэгжиж буй Улаантолгойн үерийн хамгаалалтын барилга байгууламжийг сэргээн засварлах ажил, цэвэрлэх байгууламжийн 4.5 км урт шугамын трасс болон шинэ цэвэрлэх байгууламжийн төслийн байршлуудад ажлын хэсэг ажиллалаа.

Энэ үеэр Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга, Засаг даргын орлогч С.Анхбаяр, аймгийн ерөнхий архитектор Т.Батбаяр болон холбогдох албаныхан бүтээн байгуулалтын ажилтай холбоотой тулгамдаж буй асуудлуудаа танилцуулж, ажлыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэх талаар санал солилцов.

Уулзалтын үр дүнд төслийн үйл ажиллагааг эрчимжүүлж, бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөсөн хугацаанд хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.