dobu.mndobu

Японд Дужуан хар салхины улмаас дөрвөн хүн амиа алджээ

Японд Дужуан хар салхины улмаас дөрвөн хүн амиа алджээ

Японы Номхон далайн эргийг дайрсан Дужуан хар салхи хүчтэй аадар бороо, хөрсний гулгалт дагуулсны улмаас дөрвөн хүн амиа алдаж, зургаан хүн сураггүй болжээ. Энэ талаар Японы олон нийтийн телевиз NHK мэдээллээ.

Хар салхины улмаас Канто бүсийн Чиба болон Канагава мужид хөрсний гулгалт үүсэж, орон сууц, зам талбай усанд автжээ. Аврагчид нуранги, шаварт дарагдсан газруудад эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.

Мөн Чиба мужид 45 мянга орчим өрх цахилгаангүй болж, 460 гаруй байшин барилга эвдэрсэн талаар мэдээлжээ.

Дужуан хар салхи Японы эргээс холдон Номхон далай руу шилжсэн ч их хэмжээний хур тунадас орсны улмаас үер болон хөрсний гулгалтын эрсдэл үргэлжилж, холбогдох байгууллагууд гамшгийн дараах эрэн хайх, сэргээн засварлах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Изү арлын Ошима орчимд 48 цагийн хугацаанд 832 миллиметр хур тунадас орсон нь есдүгээр сарын дундаж хэмжээнээс хоёр дахин их үзүүлэлт болсон бол Токиогийн Эдогава дүүрэгт 24 цагийн хугацаанд 282.5 миллиметр хур тунадас бүртгэгджээ.

Эх сурвалж: NHK, TheJapan Times

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.