0
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Баян-Өлгий аймагт олгосон зээлдэгчийн үйл ажиллагаанд хяналт-мониторинг хийх, хуримтлагдсан зээлийн зөрчлийг бууруулах, зээлийн эргэн төлөлтийг сайжруулах ажил үргэлжилж байна.
Энэхүү ажлын хүрээнд аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын ажлын хэсэг нь 2024 оны 10 дугаар сарын 22-ний өдрөөс эхлэн нийт 4 сумын 18 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцлаа.
Алтынсапа ХХК нь 2023 онд 294,0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг авч, 6х38м 1 өвлийн хүлэмж 100 хувийн гүйцэтгэлтэй ашиглалтад оруулсан. Үүнээс гадна өмнө нь байсан 6*20 хэмжээтэй өвлийн хүлэмжийг засварлан 2024 онд ойролцоогоор 3,5тн өргөст хэмх, 200кг салатны навч, чинжүү зэрэг хүнсний ногоог тариалан, зах зээлд нийлүүлж ажилласан.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.