dobu.mndobu

"Нэг Монгол" үндэсний хөдөлгөөн эхэллээ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-10-07

"Нэг Монгол" үндэсний хөдөлгөөн эхэллээ

Монголын нийгэм, эдийн засагт тулгамдсан асуудлыг хэсэгчилсэн байдлаар бус, тогтолцооны иж бүрэн өөрчлөлтөөр шийдвэрлэх зорилгоор “Реформ клуб”, “Нэг Монгол” ТББ болон бусад хамтрагч байгууллагууд нэгдэн “НЭГ МОНГОЛ” үндэсний хөдөлгөөнийг эхлүүллээ.

Энэ хүрээнд өнөөдөр 1,000 орчим дэмжигчийг нэгтгэсэн “Нэг Монгол” уулзалт болов. Уулзалтын үеэр оролцогчид эдийн засгийн өсөлтийн үр өгөөж иргэдэд хүрэхээ больж, авлига хүнд суртал гаарч, шударга ёс мөхөж байгааг онцолж байсан юм.

Мөн өнөөгийн нийгэм, улс төрийн гацааг тайлж, үндэсний хэмжээнд шударга ёсыг дахин сэргээхэд хүн бүрийн оролцоо нэн чухал болохыг тус арга хэмжээнд урилгаар оролцсон Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар илтгэлдээ онцолж байлаа.

Баялгийн хулгайчдын явцуу эрх ашгийг хамгаалдаг хууль тогтоох байгууллагын зарим төлөөллүүд улс төрийн тогтворгүй байдал, институц хоорондын үл ойлголцлыг өдөөн дэвэргэж байгаа нь системийн шинэчлэл хийх цаг болсныг илтгэж байгааг оролцогчид санал нэгтэйгээр дэмжиж байв.

Энэ ч утгаараа “Нэг Монгол” үндэсний хөдөлгөөн нь тодорхой субъекттэй тэмцэх бус, асуудал үүсгэж буй тогтолцоо, дүрэм журмыг өөрчилж, хөгжлийн шинэ боломж нээхийг зорьж байгаа бөгөөд иргэд, эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид, залуусаа сонсож шийдвэр гаргах түвшинд шахаж ажиллана гэлээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.