0

Хятадын нэрт жүжигчин Бай Лу 32 насныхаа төрсөн өдрөөр багийнхаа 10 гаруй гишүүнийг өндөр үнэтэй бэлгээр баярлуулжээ. Тэрбээр хамтран ажилладаг уран бүтээлчид, ажилтнууддаа хамгийн сүүлийн үеийн iPhone 18 гар утас бэлэглэсэн байна.
Түүний хоёр ажилтан есдүгээр сарын 20-нд Хятадын Weibo платформд багийнхаа гишүүдийн хамт iPhone-ийн хайрцаг барьсан зургаа нийтэлснээр энэхүү мэдээлэл олон нийтэд хүрчээ.
Бай Лугийн зургаан жилийн турш хамтран ажилласан нэг ажилтан нь:
“Лу эгчээсээ асар том бэлэг авлаа. Манай продакшны багийн бүх гишүүн бас нэг нэгийг авсан” хэмээн бичсэн байна.
Түүний мэдээлснээр ажилтнууддаа бэлэглэсэн утаснууд нь 1TB багтаамжтай, Glacier өнгөтэй аж. Мөн Бай Лу багийнхандаа зөвхөн гар утас бэлэглээд зогсохгүй хоол, bubble tea авч өгөхөөс гадна Хятадын цагаан сарын үеэр hongbao буюу мөнгөн урамшуулал өгдөг байна.
Тус ажилтан жүжигчний талаар “Түүнтэй хамт ажиллах дургүй хүнтэй би таарч байгаагүй. Түүнтэй ганцхан бүтээл дээр хамтран ажилласан хүмүүс хүртэл зураг авалт дуусаж, салан явахдаа харамсдаг” хэмээн бичжээ.
Мөн Бай Лугийн бие давхар жүжигчин Ху Илин багийнхаа ижил зургийг Weibo-д нийтэлж, “Би үнэхээр баяртай байна. Лу эгчийн үнэнч дагагч нь байх болно” хэмээн бичсэн байна.
iPhone 18 Pro Max Хятад дахь сайтад 16,499 юанийн үнээр худалдаалагддаг гэх мэдээлэл гарчээ.
Энэхүү бэлгийн тухай мэдээлэл тархсаны дараа олон мянган интернет хэрэглэгч Бай Лугийн ажилтнуудын оронд өөрсдийгөө тавьж, “Ийм даргатай болмоор байна”, “Бай Лугийн багт ажилд ормоор байна” хэмээн хошигнон сэтгэгдэл үлдээжээ.
Бай Лу 2016 онд Хятадын дуучин Лу Хугийн “Message” дууны клипэнд гол дүр бүтээснээр урлагийн замналаа эхлүүлсэн. Түүнээс хойш “Untouchable Lovers”, “Love Is Sweet”, “Till The End Of The Moon” зэрэг олон ангит бүтээлээрээ үзэгчдэд танигдсан юм.
Тэрбээр энэ оны долдугаар сард 10 жилийн турш хамтран ажилласан Huanyu Entertainment компанитай хамтын ажиллагаагаа дуусгаж, өөрийн агентлагийг байгуулсан байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.