dobu.mndobu

T.O.P болон Nana үерхэж буйгаа албан ёсоор баталлаа

T.O.P болон Nana үерхэж буйгаа албан ёсоор баталлаа

BIGBANG хамтлагийн гишүүн T.O.P болон жүжигчин Nana нар үерхэж байгаа нь албан ёсоор батлагдлаа.

Аравдугаар сарын 2-ны өдөр Dispatch агентлагийн мэдээлсний дараа хоёр уран бүтээлчийн харьяалагддаг агентлагууд тэдний харилцааг баталжээ.

T.O.P-ийн агентлагийн зүгээс тэд анх T.O.P-ийн дууны клипний зураг авалтын үеэр танилцсан бөгөөд энэ үеэс харилцаа нь дотносож, улмаар өнгөрсөн зургаадугаар сараас романтик харилцаа эхэлсэн хэмээн мэдэгдсэн байна.

Харин Nana-ийн агентлаг мөн адил тэд дууны клипний зураг авалтын үеэр танилцаж, одоогоор сайхан харилцаатай, аз жаргалтай үерхэж байгаа гэдгийг баталжээ.

Dispatch-ийн мэдээлснээр T.O.P болон Nana нар өнгөрсөн нэгдүгээр сард T.O.P-ийн “Studio54” дууны клипний зураг авалтын үеэр анх танилцсан байна. Тухайн үед T.O.P Nana-д өөрөө холбогдож, дууны клипэндээ тоглох санал тавьснаар тэд илүү дотно танилцаж эхэлжээ.

Ийнхүү олны таамаг дагуулж байсан хоёр уран бүтээлчийн харилцаа албан ёсоор батлагдлаа.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.