0

“Хүн аалз” киноны од Тоби Магуайр хуучин эхнэр Женнифер Мейерийнхээ хуримыг удирдан явуулж, түүнийг шинэ амьдралын хуудсаа нээхэд нь дэмжлэг үзүүлжээ. Тэрбээр хөгжмийн салбарын удирдах ажилтан Жефф Огунлеситэй гэрлэсэн үнэт эдлэлийн дизайнер Мейерийн хуримын ёслолыг Хавайн Ланаи арал дахь Four Seasons амралтын газарт удирдсан байна.
нийтэлсэн гэрэл зургуудад 51 настай Магуайр шинэхэн хосыг эхнэр, нөхөр болсныг зарлаж, тэд үнсэлцэж буй нь харагджээ. Мөн хуримд Amazon компанийн тэрбумтан эзэн Жефф Безос, түүний эхнэр Лорен Санчес Безос болон жүжигчин Леонардо Ди Каприо нар оролцсон байна.
Магуайр, Мейер нарын энэхүү уулзалт тэд гэрлэлтээ албан ёсоор цуцлуулснаас хойш долоо хоногийн дараа болжээ. Лос-Анжелесийн дээд шүүхэд бүртгэгдсэн баримт бичгүүдэд дурдсанаар тэд аравдугаар сарын 1-нд гэрлэлтээ цуцлуулсан байна. Хос 2007 онд гэрлэж, 2016 онд тусдаа амьдрах болсноо зарлаж байжээ. Тэд өсвөр насны хоёр хүүхэдтэй бөгөөд салсан ч хүүхдүүдийнхээ төлөө харилцаагаа хадгалсаар ирсэн юм.
Мейер, Огунлеси нар 2023 оны зун үерхэж эхэлсэн гэх мэдээлэл байдаг. Тэд тухайн оны намар Baby2Baby байгууллагын гала арга хэмжээнд хамт оролцсоноор харилцаагаа олон нийтэд ил болгожээ. Улмаар 2024 оны наймдугаар сард сүй тавьсан бөгөөд Мейер 2025 оны арванхоёрдугаар сард гурав дахь хүүхдээ өлгийдөн авах гэж буйгаа зарласан байна.
Хос энэ оны зургадугаар сард охинтой болж, анхны хүүхдээ хамтдаа өлгийдөн авчээ. Мейер түүнээс хойш Instagram хуудсаараа дамжуулан охиноо тэвэрч буй, гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрүүлж буй гэрэл зургуудаа хуваалцсаар байгаа юм. Тэрбээр наймдугаар сард нийтэлсэн зургуудаа “Сүүлийн хэдэн сар… 10 тэрбум хувийн 10 тэрбум” хэмээн сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн тайлбартайгаар оруулжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.