0

EXO хамтлагийн хуучин гишүүн Крис Вү шоронд хоригдож байхдаа эрс жин нэмсэн гэх зураг цахим орчинд тархсан ч уг зураг нь хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн, зураг болох нь тогтоогджээ.
Хятадын Weibo болон гадаадын цахим орчинд тархсан зурагт Крис Вү гэх эрэгтэй богино үстэй, улаан алаг цамц өмссөн байх бөгөөд нүүр нь ихэд таргалж, давхар эрүүтэй болсон нь олны анхаарлыг татсан байна. Үүний дараа цахим хэрэглэгчид түүнийг шоронд хоригдож байх хугацаандаа огцом жин нэмсэн хэмээн таамаглажээ.
Гэвч зургийн эх сурвалжийг шалгахад Крис Вүгийн 2015 онд Хятадын Sohu хэвлэлд өгсөн ярилцлагын үеийн дүрстэй таарч байгааг илрүүлсэн байна. Тухайн үеийн бичлэгт түүний өмсөж байсан улаан алаг цамц нь цахим орчинд тархсан зурагтай ижил байжээ.
Уг зургийг хуучин дүрс бичлэгээс авч, нүүр болон биеийн хэлбэрийг нь өөрчилснөөр шоронд хоригдож байхдаа жин нэмсэн мэт харагдуулсан байна. Ийнхүү цахим орчинд тархсан зураг нь түүний одоогийн төрхийг бодитоор харуулсан зураг биш болох нь тогтоогджээ.
Крис Вү өмнө нь шоронд нас барсан гэх цуурхлын бай болж байсан юм. Тухайн үед Хятадын Жянсү мужийн Олон нийтийн аюулгүй байдлын газар түүнийг хорих ангийн хувцастай харагдуулсан зураг нь хуучин мэдээний бичлэгт өөр хүний нүүрийг сольж оруулсан эвлүүлэг болохыг мэдэгдэж байжээ.
Крис Вү 2012 онд EXO болон EXO-M хамтлагийн гишүүнээр дебют хийсэн ч 2014 онд хамтлагаасаа гарч, Хятадад дуучин, жүжигчнээр ажиллах болсон. Тэрбээр 2022 онд хүчиндэх болон бүлэглэн садар самуун үйлдсэн зэрэг хэрэгт буруутгагдан 13 жилийн хорих ял сонссон бөгөөд давж заалдах гомдлыг нь хэрэгсэхгүй болгосноор ял нь хүчин төгөлдөр болсон юм.
Одоогоор Крис Вүгийн шорон дахь бодит төрхийг харуулсан албан ёсны зураг нийтэд гараагүй байна.
Хуваалцах:
Тупак Шакурын амийг хөнөөсөн хэргийг зохион байгуулсан Дуэйн Дэвист 40 жилийн хорих ял оноолоо
18 цагийн өмнө

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.