dobu.mndobu

Увс аймагт малдаа яваад сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

Увс аймагт малдаа яваад сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

Увс аймгийн Тариалан суманд энэ сарын 15-ны өдөр малдаа яваад сураггүй болсон 26 настай эмэгтэйг онцгой байдлын алба хаагчид эрэн хайж байна.

Тодруулбал, Тариалан сумын Бургастай багийн “Маш” гэдэг газар буюу аймгийн төвөөс зүүн урд зүгт 45 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км зайд малчин А нь аравдугаар сарын 15-ны өглөөний 07:00 цагийн орчим малаа хайж яваад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг тухайн өдрийн 16:50 цагт хүлээн авсан байна.

Одоогоор аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, цагдаагийн байгууллага, сумын Мэргэжлийн ангийн ажилтнууд болон ар гэрийнхэн хамтран эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.