0

Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг ар гэрийнхнийх нь хүсэлтээр 16 хоногийн дараа зогсоосон байна.
Тодруулбал, тус сумын Бургастай багийн “Машийн-Ам” гэх газарт малчин эмэгтэй А энэ сарын 15-ны өдрийн 07:00 цагийн орчимд малаа хайхаар яваад сураггүй болжээ. Энэ талаарх дуудлага тухайн өдрийн 16:50 цагт Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байна.
Улмаар Увс аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллага, сумын Мэргэжлийн анги, орон нутгийн иргэд болон ар гэрийнхэн хамтран 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг 16 хоногийн турш зохион байгуулжээ.
Гэвч эмэгтэйг олоогүй бөгөөд Тариалан сумын Засаг даргын Тамгын газрын мэдээлснээр ар гэрийнхнийх нь хүсэлтийн дагуу эрэн хайх ажиллагааг зогсоосон гэлээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.