0

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас “Төрийн байгууллагын эрсдэлийн удирдлагын тогтолцоо” сургалтыг Тавантолгой Түлш ХХК-д зохион байгуулав. Сургалтад Тавантолгой Түлш компанийн хэлтэс, албадын албан хаагчид хамрагдлаа.
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эрсдэлийг урьдчилан ирүүлэх, үнэлэх, эрэмбэлэх, хариу арга хэмжээ авах, хэрэгжилтэд үнэлгээ хийх системийг хөгжүүлж, эрсдэлийн удирдлагын шинэчлэлийг эхлүүлэх зорилт тусгагдсан.
Энэ хүрээнд байгууллагын стратеги, бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нөлөөлөх эерөг, сөрөг хүчин зүйлсийг ирүүлэн үнэлж, хариу авч хэмжээ авах, хөндлөнгийн хяналт тавих нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх, процесс ажиллагааны талаар албан хаагчдад мэдлэг мэдээлэл олгов.
Байгууллагын үйл ажиллагааг сайжруулах эцсийн зорилготой эрсдэлийн удирдлагын тогтолцоог бүрдүүлэх эхний алхам ажилтан, албан хаагчид өөрийн ажлын байрны эрсдэлийг мэдээлэхээс эхэлж, удирдах түвшнээс авсан хариу арга хэмжээг эргэн танилцуулах ил тод хэрэгжилт чухлыг сургагч багш онцолж байна.
Тавантолгой Түлш ХХК-ийн хувьд Эрсдэлийн удирдлагын орон тооны бус хороог байгуулж, төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.


Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.