0

Увс аймгийн Тариалан суманд сураггүй алга болсон 26 настай Б.Ариунааг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Тодруулбал, Б.Ариунаа нь 2026 оны аравдугаар сарын 15-ны өглөөний 07:00 цагийн орчимд малаа хайхаар гэрээсээ гарсан бөгөөд түүнээс хойш сураггүй болжээ.
Уг мэдээллийн дагуу мэргэжлийн байгууллагууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй байна. Улмаар ар гэрийнхний хүсэлтээр эрэн хайх ажиллагааг зогсоосон аж.
Харин цагдаагийн байгууллагаас сураггүй алга болсон иргэнийг эрэн сурвалжлах ажиллагааг үргэлжлүүлж, хэрэгт ач холбогдол бүхий мэдээллийг хүлээн авч, шалган тогтоохоо мэдэгдлээ.
Иймд Б.Ариунаагийн талаар мэдээлэлтэй иргэд цагдаагийн байгууллагад хандахыг холбогдох байгууллагаас анхааруулж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.