dobu.mndobu

Японы төмөр замын өртөөнд хоёр ямаа ажилд оржээ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-11-06

Японы төмөр замын өртөөнд хоёр ямаа ажилд оржээ

Интернэтээр нэгэн шуугиант мэдээ дэгдээд байгаа нь JR East компани Токио хотын Ёцуяа өртөөнд зэрлэг өвс цэвэрлүүлэхээр хоёр ямаа ажилд авсан явдал бөгөөд цахим орчинд ихээхэн хандалт аваад байна.

Ажилд орсон ямаануудын эр нь Наги 1 настай, эм нь 2 настай, Покке гэдэг.

Тэд 2026 оны 10 дугаар сараас эхлэн албан ёсоор "үүрэгт ажилдаа" орсон бөгөөд 12 дугаар сар хүртэл буюу тухайн талбайн өвс дуусах хүртэл ажиллах гэрээтэй ажээ. 

Энэ нь техник хэрэгсэл ашиглахгүйгээр байгальд ээлтэй, эко аргаар өвс цэвэрлэх туршилтын төсөл юм. Ингэснээр өвс хадуурын түлшний утаа гарахгүй, химийн бодис хэрэглэхгүй бөгөөд дуу чимээ гаргаж орчны оршин суугчдыг чирэгдүүлэхгүй давуу талтай гэж төсөл санаачлагч хэлжээ.

Ямаануудад зориулж тусгай хашаа барьж, шөнө амрах байр бэлдсэн бөгөөд өртөөний ажилтнууд тэднийг өдөр бүр асарч байгаа гэнэ. Түүнчлэн ямаануудын ходоод өвдөхөөс сэргийлж, сонирхож ирсэн хүмүүсээс дур мэдэн хоол, амттан өгөхийг хориглосон санамж тавьсан нь хэт их амттан идвэл гэдэс нь цадаад, ажил хийх тэнхэлгүй болчихдог ажээ.

Энэхүү үйл явдал нь зөвхөн өвс цэвэрлээд зогсохгүй тухайн өртөөгөөр үйлчлүүлж буй оюутан, ажилчдын сэтгэлийг сэргээж, тайвшруулах нэгэн төрлийн хотын өнгө үзэмж, эко аялал жуулчлалын хэсэг болоод байна. Японд ийм аргаар зэрлэг өвс цэвэрлэх туршлагыг өмнө нь зарим хувийн компани болон бусад төмөр замын газрууд ч мөн хэрэгжүүлж байсан түүхтэй.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.