0

ОХУ-ын Ставрополь хотод арваннэгдүгээр сарын 2-6-ны өдрүүдэд зохион байгуулагдсан хутга шидэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож, нэг алт, таван мөнгө, 15 хүрэл, нийт 21 медаль хүртлээ.
Тус тэмцээнд дэлхийн 27 орны 150 гаруй тамирчин ур чадвараа сорьсон бөгөөд Монголын баг тамирчид багийн нийлбэр дүнгээр хоёрдугаар байрт шалгарсан байна.
Тэмцээний онцлох амжилтаас дурдвал, өсвөр үеийнхний 12-13 насны ритм төрөлд Ш.Хутула алтан медаль хүртжээ. Мөн тэрбээр гурван болон дөрвөн метрийн зайн төрөлд хүрэл медалийн эзэн болсон байна.
Ш.Хутула өмнө нь Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байсан амжилттай.
Түүнчлэн Монголын хутга шидэлтийн амирчид сүүлийн нэг жилийн хугацаанд олон улсын тэмцээнүүдээс нийт 129 медаль хүртсэн бөгөөд үүнээс 21 алт, 33 мөнгө, 75 хүрэл медаль хүртээд байна.
Ийнхүү Монголын хутга шидэлтийн тамирчид олон улсын тавцанд амжилтаа ахиулж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс багийн дүнгээр мөнгөн медаль хүртлээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.