0
Жижиг, дунд үйлдвэрийн газар USAID-н санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-н хэрэгжүүлж буй BEST хөтөлбөртэй хамтран “Бүтээлч сео 4” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж дууслаа. Жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх зорилготой уг хөтөлбөрт Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2024 онд зээл авсан Улаанбаатар хотын 22 аж ахуйн нэгж амжилттай төгсөж батламж гардаж авлаа.
Хөтөлбөр 3 сар үргэлжилсэн бөгөөд Компанийн засаглал, Үйлдвэрлэлийн менежмент, Маркетинг, Хүний нөөц, Санхүүгийн удирдлага зэрэг сэдвийн хүрээнд бизнесүүдэд бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнэ цэнийг тодорхойлж, бизнесээ дахин загварчилж, борлуулалтыг нэмэгдүүлэх замаар бизнесийн тогтвортой байдал, бизнесийн өсөлтийг дэмжих, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чадамжтай болж байгаа нь энэ.
Арга хэмжээний нээлтэд Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Зээл төслийн хэлтсийн дарга Н.Энхтөр болон албаны бусад хүмүүс оролцож, хөтөлбөрт амжилттай хамрагдсан аж ахуйн нэгжүүдэд батламж гардуулан хөтөлбөрийн талаар санал солилцож цаашдын ажилд нь амжилт хүсэв.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.