0
Жижиг, дунд үйлдвэрийн газрын Бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа Бүгд Найрамдах Словени Улсын Худалдаа аж үйлдвэрийн Танхимын дарга хатагтай Маржана Мажерик, Бизнес хөгжлийн агентлагийн орлогч дарга Андрежа Мулек Бохинк болон томоохон компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Словенийн MEDEX D.O.O, EMR SVET D.O.O, Enetra болон Vina Noue Marinič компанийн төлөөлөгчид болон Монгол улсын Олон улсын Экспорт худалдааны төв, Монголын Хог хаягдлыг дахин боловсруулах Үндэсний холбоо, Хөдөө аж ахуйн холбоо, Мэргэн зоной үрс ХХК, Органик бал хоршоо, Жимст тал хоршоо, Сэлэнгийн бэлчир хоршоо, Сэлэнгийн бэлчир хоршоо, Хараагийн баян үрс хоршоо, Боржгонтуяа хоршооны төлөөлөгчид хамрагдсан юм.
Арга хэмжээний үеэр хоёр орны бизнес эрхлэгчид өөрсдийн үйл ажиллагааны талаар товч танилцуулж, хамтран ажиллах боломжийн талаар товч санал солилцлоо. Цаашид байгууллагын үйл ажиллагааны талаар илүү дэлгэрэнгүй танилцаж, хэрхэн хоршиж ажиллах боломжтой талаар цахим уулзалтууд хийхээр тохиролцов.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.