0

Нийслэлийн Ерөнхий боловсролын 30 дугаар сургууль байгуулагдсаны 60 жилийн ой тохиож, түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт зохион байгууллаа.
Тус сургууль 1966 онд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн 60 жилийн хугацаанд олон мянган сурагчийг эрдэм мэдлэгт хөтөлж, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах үе үеийн төгсөгч, чадварлаг боловсон хүчнийг бэлтгэн гаргажээ.
Ойн баярын хүндэтгэлийн арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс оролцож, сургуулийн үе үеийн удирдлага, багш, ажилтан, төгсөгчид болон нийт хамт олонд баярын мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Мөн эрдмийн өргөөний босгоор алхаж буй хүүхэд багачууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэж, сургуулийн цаашдын хөгжил, дэвшилд сайн сайхныг ерөөжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.