0

Баянзүрх дүүргийн Онцгой комиссын хуралдаанаар энэ оны аравдугаар сарын 29-ний өдөр гэрээсээ гараад сураггүй алга болсон иргэн Ц.А-г эрэн хайж буй ажиллагааны талаар хэлэлцлээ.
Энэ үеэр дүүргийн Цагдаагийн газраас Онцгой комиссын гишүүдэд эрэн хайх ажиллагааны явц, нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргүүлсэн байна.
Үүнтэй холбогдуулан бүх хорооны Засаг дарга нарыг шаардлагатай мэдээллээр хангаж, ирэх хоёр хоногийн хугацаанд эрсдэлтэй бүсүүдэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулах үүргийг холбогдох удирдлагуудад өглөө.
Ингэснээр сураггүй алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагаанд холбогдох байгууллага, хороодын хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр боллоо.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.