0

Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо зохион байгуулагдаж буй жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монголын баг тамирчдаас баярт мэдээ дуулдлаа.
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд хүч үзсэн Үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Т.Ариунзаяа алтан медаль хүртэж, дэлхийн аварга боллоо.
Ингэснээр Т.Ариунзаяа өсвөр үе болон залуучуудын ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Монголын анхны жүдочин болж, эх орныхоо спортын түүхэнд шинэ хуудас нээлээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.