dobu.mndobu

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав дэлхийн хошой хүрэл медальтан боллоо

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав дэлхийн хошой хүрэл медальтан боллоо

БНСУ-ын Мүжү хотод пара таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр K41, K44 ангиллаар эрэгтэй, эмэгтэй тус бүр таван жингийн тулаанаар эхэллээ. Тэмцээний эхний жингийн медальтнууд тодорлоо.

Эмэгтэйчүүдийн K44 ангиллын -52 кг жинд Хөдөлмөрийн баатар Уламбаярын Сүрэнжав хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хагас шигшээд Ираны Захра Рахимитай хүч үзэж 2:1-ээр ялагдсанаар дэлхийн хошой хүрэл медальтан боллоо.

У.Сүрэнжав “Парис 2024” Паралимпын наадмын аваргын төлөө Захра Рахимитай учраа таарч 5:2-оор ялж байжээ. Тэгвэл энэ жилийн ДАШТ-ий хагас шигшээд Ираны тамирчин ялснаар финалын тулаанд БНХАУ-ын Ли Южитай тулалдсан юм.  

У.Сүрэнжав энэ жил “Айчи-Нагоя” Азийн пара наадамд түрүүлсэн бол дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. 

"Мүжү-2026" тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн гавьяат дасгалжуулагч Д.Батнасан, дасгалжуулагч, ОУХМ М.Түмэнбаяр нарын удирдлага дор дөрвөн тамирчин оролцож байна. Тэмцээн энэ сарын 22-нд өндөрлөнө. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.