dobu.mndobu

“JA company program” хөтөлбөрийн чиглүүлэгч, сургагч багш бэлтгэх сургалт зохион байгууллаа

0

НийтлэлчAdmin

Огноо2026-11-24

“JA company program” хөтөлбөрийн чиглүүлэгч, сургагч багш бэлтгэх сургалт зохион байгууллаа

“Жуниор Ачийвмэнт Монгол” (JA Mongolia) байгууллагаас ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын энтрепренер сэтгэлгээ, санхүүгийн боловсролыг дэмжих зорилготой “JA Company Program” буюу “Компани-хөтөлбөр”-ийн чиглүүлэгч, сургагч багш бэлтгэх сургалтыг 2026 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Сургалтад ерөнхий боловсролын 7 сургуулийн 12 багш хамрагдаж, хөтөлбөрийн агуулга, хэрэгжүүлэх арга зүйтэй танилцан, цаашид сурагчдын багийг чиглүүлэн ажиллах бэлтгэлээ хангажээ.

Сургалтыг нээж, Боловсролын ерөнхий газрын Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ж.Байгаль, “JA Mongolia”-ийн Удирдах зөвлөлийн гишүүд Б.Дөлгөөн, Б.Дөлгөөн нар үг хэлэв.

Мөн “JA Worldwide” олон улсын байгууллагын Боловсрол хариуцсан дэд ерөнхийлөгч Stacie Fieth, сургалт хариуцсан захирал Alison Gottsch-Walton нар цахимаар оролцож, “JA Company” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч, багш нарын асуултад хариуллаа.

2026–2027 оны хичээлийн жилд Сүхбаатар дүүргийн 11, 58, 159 дүгээр сургууль, “Эрдмийн хөтөч” цогцолбор сургууль, Баянгол дүүргийн 51 дүгээр сургууль, “Шинэ Үе”, “Сингапур скүүл оф Монголиа” зэрэг төрийн болон төрийн бус өмчийн 7 сургуулийн 12 багш 2027 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сурагчдын компани байгуулах, хөгжүүлэх үйл явцыг чиглүүлэн ажиллах юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.