dobu.mndobu

Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн дайчид Дорноговь аймгийн дурсгалт газруудаар аяллаа

Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн дайчид Дорноговь аймгийн дурсгалт газруудаар аяллаа

Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид цэргийн анхан шатны сургалт, бэлтгэлд амжилттай хамрагдаж байна.

Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа болоход цөөн хоног үлдээд буй энэ үед дайчдад эх орныхоо түүх, соёлын өвийг таниулах, эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэх, сэтгэл зүйн бэлтгэлийг хангах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор танин мэдэхүйн аялал зохион байгууллаа.

Аяллын хүрээнд хугацаат цэргийн алба хаагчид Дорноговь аймгийн байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёлын үнэт өв болсон Хан Баянзүрх хайрхан, Хамрын хийд болон Энергийн төвөөр зочилж, түүх, шашин, соёлын дурсгалтай танилцан нэгэн өдрийг дурсамж дүүрэн, үр бүтээлтэй өнгөрүүлэв. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.