0

Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид ОХУ-ын Москва хотноо энэ сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Туухай өргөлтийн олон улсын тэмцээнд амжилттай оролцож, хоёр алт, нэг мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэн тухай баяртай мэдээ ирлээ.
Тэдний амжилтуудыг дурдвал дэслэгч Б.Ундрах (ХЗЦК) +68 кг-ын жинд түлхэлттэй болон огцом өргөлтөөр хос алтан медаль, шилдэг тамирчны цом хүртлээ. Мөн ахмад Г.Гантогтох (327) -74 кг-ын жинд урт түлхэлттэй болон огцом түлхэлттэй төрөл, багаар нийт гурван хүрэл медаль, ахлагч Л.Батсуурь (032) -95 кг-ын жинд урт түлхэлттэй төрөлд хүрэл, огцом өргөлтийн төрөлд мөнгө, багаар хүрэл медаль тус тус хүртсэн юм.
Монгол цэргүүд буюу ахмад Г.Гантогтох, ахлагч Л.Батсуурь нар дөрвөн хүнтэй оролцох багийн төрөлд хоёулхнаа хүч сорьж, дэлхийн орнуудын багуудын дөрвөн тамирчинтай ээлж дараалан өрсөлдөн хүрэл медаль хүртсэн нь тэнд цугласан тамирчдын бахархал, талархлыг хүлээсэн байна. Багийн дүнгээр тэмцээнд оролцогч таван орны 160 гаруй тамирчнаас хурд хүч, тэсвэр хатуужлаараа шалгарч гутгаар байрыг эзэлсэн юм.
Тус тэмцээнд Монгол Улсын тамирчдыг ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын Цэргийн биеийн тамир, спортын тасгийн мэргэжилтэн, дэд хурандаа С.Энхтайван ахлан оролцсон юм.
Хуваалцах:
Монгол цэргүүд шилдэг тамирчны цом болон хоёр алт, нэг мөнгө, зургаан хүрэл медаль хүртлээ
2 цагийн өмнө

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.