dobu.mndobu

Халаасны хулгайн гэмт хэргийн хохирогчдын 82.5 хувийг хүүхэд, эмэгтэйчүүд эзэлж байна

Халаасны хулгайн гэмт хэргийн хохирогчдын 82.5 хувийг хүүхэд, эмэгтэйчүүд эзэлж байна

Нийслэл хотын хэмжээнд  өнгөрсөн онд 1330 удаагийн халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэгдэж, цагдаагийн байгууллагад шалгагдсан байна.  Халаасны хулгайн гэмт хэрэгт өртөж, хохирч байгаа иргэдийн дийлэнх хувь буюу 283 нь хүүхэд, 816 нь эмэгтэй хохирогч байжээ.

Үүнээс үзвэл энэ төрлийн гэмт хэрэг үйлдэг этгээдүүд  зонхилон эмэгтэйчүүд, оюутан, сурагчдыг сонгож байгаа нь биеэ хамгаалах чадваргүй, анхаарал сул, эсэргүүцэл бага зэрэг гэж дүгнэн тус гэмт хэргийг үйлдэж байна. 

Дээрх гэмт хэргийн үйлдлийн цагийг авч үзвэл 06:00-20:00 цагийн хооронд автобусны буудал болон түүний ойр орчим, нийтийн тээвэрт гар утсаа алдсан тохиолдол 607 буюу нийт гэмт хэргийн 45.5 хувийг эзэлж байна. 

Халаасны хулгайлах гэмт хэргийн 93.5 хувийг гар утасны хулгай, үлдсэн хувийг хэтэвч, зөөврийн компьютер, гэрэл зургийн аппарат болон бусад эд зүйл эзэлж байна. 

Сар шинийн баяр дөхөж буй энэ цаг үед томоохон худалдааны төв, зах, үйлчилгээний төв, гудамж талбай, нийтийн тээвэрт олон нийтийн хөл хөдөлгөөн эрс нэмэгддэг. Үүнийг дагаад халаасны хулгайч нар мөн адил идэвхжиж эхэлдэг. Иймд нийтийн тээвэр, томоохон зах, худалдааны төв, сүлжээний дэлгүүр, хүн ихтэй газруудаар явахдаа халаасны хулгайчаас болгоомжлон халаас болон цүнхэн дэх эд зүйлсээ анхаарал болгоомжтой авч явахыг сануулж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.