0
Цагаан давааны хогийн цэгт төрсний гэрчилгээний хавтас олноор хаясан тухай бичлэг цахим орчинд цацагдсан.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас дараах мэдээллийг өглөө.
Тодруулбал, Олон нийтийн цахим сүлжээнд 2024 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр “Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл нийтлэгдсний дагуу цагдаагийн байгууллагаас бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулсан.
Шалгалтын явцад Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаан давааны хогийн цэгт 142 ширхэг “Төрсний гэрчилгээ” гэх бичиглэл бүхий хавтсыг хураан авч, шинжилгээнд хүргүүлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоохоор шалгалтыг үргэлжлүүлж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.