0

Өнөтэй өвөлжихөөр 3000 километрийн хол замыг туулдаг гайхалтай гэмээр тас шувууд БНСУ-ын Госонд жил энэ улиралд өвөлжихөөр зочлон очдог.
Солонгосын хамгийн томд тооцогдох тас шувууны өвөлжөө болох Госонд энэ сарын 6, 7-ны өдрүүдэд тас шувуунд зориулсан эко наадам зохион байгуулахаар болжээ. Өвөл улирлын уур амьсгал улам ширүүсэж байгаа энэ үед жил бүр алс холын Монголоос Солонгос улсад зорин очдог онцгой зочдод тэд их дуртай. Энэ бол тэнгэрийн хаан гэж нэрлэгдэг байна.
20 жилийн өмнөөс Госонд эхэлсэн тас шувуудыг хооллох төсөл одоо Гимхэ, Пажу зэрэг 12 байршилд хүрээгээ тэлжээ. Жил бүр 800 орчим тас шувууд очдог байна. Жуулчид ч тас шувуудыг үзэж сонирхохоор, хооллохоор жил бүр очдог аж.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.