dobu.mndobu

Парис хотын үймээнд “Louis Vuitton”-ийн дэлгүүр бүтэн үлджээ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-10-23

Парис хотын үймээнд “Louis Vuitton”-ийн дэлгүүр бүтэн үлджээ

Парис хотын Вандом талбай (Place Vendôme) дахь “Louis Vuitton”-ийн дэлгүүр саяхан болсон үймээний үеэр ямар ч гэмтэл, эвдрэлгүй үлдсэн бөгөөд үүний шалтгааныг харуулсан бичлэг, зураг цахим орчинд хурдацтай тархжээ.

Дэлгүүр рүү хүчээр нэвтрэхийг оролдсон жагсагчид цонхыг нь олон удаа цохиж, эвдэхийг завдсан ч шил нь хагараагүй байна. Үймээн намжсаны дараа, ойр орчмын тоногдож сүйдсэн бусад дэлгүүрүүдийн үлдэгдэл, хог хаягдлаар хүрээлэгдсэн хэр нь бүрэн бүтэн хэвээр үлдсэн тус дэлгүүрийн зургууд олон нийтийн сүлжээгээр тархжээ.

Амьжиргааны өртөг болон шатахууны үнийн өсөлтийн эсрэг хэдэн долоо хоног үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаал 10-р сарын 17-нд үймээн болж дэгдсэн юм. Францын албаны хүмүүсийн мэдээлснээр, улс орон даяар 550,000 хүн (үүний 110,000 нь Парис хотод) жагсаалд оролцсон бөгөөд 2,000 гаруй хүн баривчлагджээ. 

Galeries Lafayette, Celine, Dior зэрэг дэлгүүрүүд тоногдож, даатгалаар нөхөгдөх хохирлын хэмжээ 1.2 тэрбум еврод хүрнэ гэж тооцоолж байна.

Louis Vuitton-ийн нэгэн ажилтан Financial Times сонинд өгсөн ярилцлагадаа, тус дэлгүүрийн цонх нь тусгай шилээр хийгдсэн тул эвдрэлгүй тэсэж үлдсэн гэж тайлбарласан ч, үүний зэрэгцээ "аз бас байсан" гэжээ.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.