dobu.mndobu

"Bezos Earth Fund" CARES-ийг дэмжиж 500 сая ам.доллар хандивлана

0

НийтлэлчAdmin

Огноо2026-10-23

"Bezos Earth Fund" CARES-ийг дэмжиж 500 сая ам.доллар хандивлана

"Bezos Earth Fund" тэргүүтэй есөн хандивлагч дэлхий дээрх устаж үгүй болох хамгийн өндөртэй эрсдэлтэй амьтдын төрөл зүйлийг хамгаалахд зориулж, 2030 он гэхэд 500 сая ам.доллар хандивлахаа амлалаа. 

Энэхүү амлалтыг энэ оны аравдугаар сарын 16-нд Армени улсын Ереван хотод болсон COP17-ын Удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр зарласан юм.

Энэхүү санхүүгийн амлалт нь Армени, Колумби улсууд санаачилж, 16 улсын дэмжлэг авсан "Устаж болзошгүй төрөл зүйлийг сэргээх үйл ажиллагааны эвсэл" (CARES)-ийг дэмжихэд чиглэж байна. Үүний зорилго нь хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй амьтдын усталтыг зогсоох, мөн устах аюулд өртөөд буй зэрлэг амьтдын популяцыг ирэх 5 жилийн хугацаанд сэргээх бодит боломжоор хангах явдал юм.

Энэ нь "Bezos Earth Fund"-ын хувьд энэ онд амьтдын төрөл зүйлийг хамгаалахад чиглэсэн анхны томоохон амлалт биш юм. Тус сан энэ оны наймдугаар сард Леонардо ДиКаприогийн үүсгэн байгуулсан "Re:wild" байгууллагатай хамтран "Phoenix Species Project" төсөлд нэгдсэн юм. Энэхүү 200 сая ам.долларын сан нь хайрст гүрвэл, лемур, ягаан өнгийн хуурай газрын игуана зэрэг устаж үгүй болохын ирмэгт ирсэн 100 төрөл зүйлийг сэргээх зорилготой ажээ.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.