dobu.mndobu

Өнөөдөр Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар уралдана

Өнөөдөр Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар уралдана

“МИЛАН-КОРТИНА”-2026 өвлийн олимпын наадам дөрөв дэх өдрөө өрнөж байна. Өнөөдөр гүйлтийн цанын төрөлд Монголын хоёр тамирчин өрсөлдөх юм. Тодруулбал, эрэгтэйчүүдийн спринт төрөлд 50 орны 95 цаначин уралдахаас Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Ачбадрах 84 дүгээр гараанд гарна.

Харин эмэгтэйчүүдийн спринт төрөлд 35 орны 89 цаначин уралдахаас Э.Ариунтунгалаг 81 дүгээр гараанаас өрсөлдөх юм. Б.Ачбадрах өвлийн олимпын наадамд гурав дахь удаагаа уралдаж байгаа бол Э.Ариунтунгалагийн анхны олимп юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.