0

Энэ сарын 24-ний өдрийн 14:00 цагийн орчимд Буйр нуурын мөс цөмөрч, автомашин живсэн ноцтой осол гарсан билээ.
Албан эх сурвалжийн мэдээлснээр тухайн автомашинд нийт зургаан хүн зорчиж явснаас хоёр хүн нь эсэн мэнд гарч чадсан байна. Харин дөрвөн иргэн амиа алдсан бөгөөд аврах албаныхан эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Өнөө өглөө (2026.02.26) 09:20 цагт нуурын гүн рүү усны дрон дахин илгээж шалгахад автомашины жолоочийн талын цонх хаалттай, урд салхины шил цуурсан байдалтай байсан талаар мэдээлжээ. Урьдчилсан байдлаар автомашины хаалга цоожтой байж болзошгүй, зорчигчид дотор нь байсан байх магадлалтай хэмээн аврагчид үзэж байна.
Онцгой байдлын байгууллагаас цаг агаарын дулааралтай холбоотойгоор гол, нуурын мөсний зузаан нимгэрч, даац алдах эрсдэл өндөр байгааг анхаарууллаа. Иймд иргэдийг мөсөн дээгүүр автомашинаар болон явганаар зорчихгүй байхыг онцгойлон сэрэмжлүүлж байна.
Мэргэжлийн байгууллагын заавар, сэрэмжлүүлгийг дагаж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг уриалж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.