0

Засгийн газрын өнөөдрийн (2026.04.08) ээлжит хуралдаан эхэллээ. Хуралдаанаар,
-“Улсын нөөцөөс бараа, материал гаргаж нөхөн бүрдүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
-“Салбарын хяналт шалгалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
-“Төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, төрийн албан хаагчдын ажлын ачааллыг бууруулах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
-Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн стратегийн хөрөнгө оруулагч сонгон шалгаруулах талаар,
-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
-Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн гэрээний зарим нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэж байна.
Хуралдаан 14 цагийн орчимд дуусах төлөвтэй байгаа бөгөөд гаргасан шийдвэрийг бид эргэн мэдээлэх болно.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.