0

Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн болон Одон орон, геофизикийн хүрээлэн (Шинжлэх ухааны академи-ийн харьяа) хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ.
Тус санамж бичиг нь шинжлэх ухаан, сансрын технологийн судалгаа, инновацын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байгаа бөгөөд талууд дараах үндсэн чиглэлүүдэд хамтран ажиллахаар тохиролцов. Үүнд:
Сансрын технологи, хиймэл дагуул, алсын зайн тандалтын чиглэлээр хамтарсан судалгаа, шинжилгээ хэрэгжүүлэх
Батлан хамгаалах салбарт ашиглах шинжлэх ухаанд суурилсан инновац, технологийн шийдлүүдийг хөгжүүлэх
Нисгэгчгүй нисэх хэрэгсэл болон тандалт, хяналтын системийн судалгаа, хөгжүүлэлтийг дэмжих
Судалгааны лаборатори, дэд бүтцийг хамтран ашиглах
Энэхүү хамтын ажиллагаа нь судалгааны үр дүнг бодит хэрэглээнд нэвтрүүлэх, инновацыг дэмжих, үндэсний хэмжээний шинжлэх ухаан, технологийн чадавхыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна.
Цаашид талууд хамтын ажиллагаагаа тогтвортой өргөжүүлж, шинжлэх ухаанд суурилсан хөгжлийг батлан хамгаалах салбарт бодитойгоор хэрэгжүүлэхэд анхааран ажиллах юм.
(1).png)
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.