dobu.mndobu

Шри Ланкад Тайландаас ирсэн 22 ламыг 110 кг хар тамхи зөөсөн хэргээр баривчилжээ

Шри Ланкад Тайландаас ирсэн 22 ламыг 110 кг хар тамхи зөөсөн хэргээр баривчилжээ

Шри Ланкийн эрх баригчид Тайландаас ирсэн Буддын шашны 22 ламыг Коломбо хотын нисэх онгоцны буудлаас баривчилсан талаар мэдээлжээ.

Гаалийн албаныхан тэдний ачаанаас нийт 110 кг каннабис төрлийн мансууруулах бодис илрүүлсэн байна. Лам тус бүрийн ачаа тээшнээс “Куш” хэмээх каннабисын хүчтэй хар тамхи ойролцоогоор 5 кг-аар нуусан байсныг тогтоожээ.

Лам нар нэрээ нууцалсан ивээн тэтгэгчийн зардлаар Тайландад дөрвөн хоног амраад буцаж ирсэн бөгөөд ирэх үедээ саатуулагдсан байна.

Цагдаагийн байгууллага уг хэрэгт холбогдуулан шалгалт явуулж байгаа бөгөөд зарим лам нар тээж явж буй зүйлээ мэдээгүй байж магадгүй гэж үзэж байгаа аж.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.