dobu.mndobu

Өнгөрсөн шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ

Өнгөрсөн шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2026 оны зургадугаар сарын 10-ны өдөр нийт 1937 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 577 гэмт хэргийн шинжтэй 106 дуудлага, мэдээлэл байна. Мөн гэмт хэргийн шинжтэй 1 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 25 хэргийг нөхөн илрүүллээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үед хүлээлгэх хариуцлага:

Эрүүгийн хуулийн 27.10. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.